Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа ажлуудтай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-15 17:03:04

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, аймгийн ИТХ-д Жавхлант сумаас сонгогдсон төлөөлөгч, Засаг даргын орлогч Ц.Рэгзэдмаагийн хамт тус суманд ажиллалаа.

Тэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа сумын ЭМТ-ийн өргөтгөлийн барилгын ажил, гүйцэтгэлтэй танилцсан юм. Мөн ЭМТ-ийн барилгын нөхцөл байдлыг үзэж, тулгамдсан асуудлыг сонсон моргийн хөргүүрийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Аймгийн дарга хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд аймгийн МХГ, ГХБХБГ-ын удирдлага, байцаагчдыг газар дээр нь ажиллуулж, бодит байдлын үнэлгээг гаргаж танилцуулахыг үүрэг болголоо. Жавхлант сумын Засаг дарга Ц.Дарханбаатар иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа, зураг төсвийн хамт аймгийн даргад танилцуулав. Цаашид тус суманд бүтэн өдрөөр ажиллаж, сумын албан байгууллагуудын нөхцөл байдал, сум орон нутагт хийгдсэн ажил нэг бүртэй танилцан, иргэдтэй уулзана гэдгээ тэрээр хэллээ. 

Related news