Коронавируст халдварын 77 тохиолдол бүртгэгдэж, нэг хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
bolor@montsame.mn
2022-06-16 12:06:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 77 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өчигдрийнхөөс 16 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм.


ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр батлагдсан тохиолдлын 46 нь Улаанбаатарт, 31 нь орон нутагт илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын тоо 927 679 болжээ. Харин уг өвчнөөр нэг хүн нас барснаар нийт 2 117 хүн эндээд байна. 

Related news