Сэлэнгийн голд 130 ямаа урсаж хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-16 20:03:53

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ногоон-Арал гэдэг газар өчигдөр оройн 20.00 цагийн үед орсон усархаг ширүүн борооны улмаас Сэлэнгэ голд 130 ямаа урссан байна.  

Тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан ажилтнууд иргэн Б-ын Сэлэнгийн голын усанд урсаж хорогдсон 130 ямааны сэг зэмийг гаргасан байна. Ойрын өдрүүдэд төв болон зүүн аймгийн зарим нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж байна. Иймээс хуурай сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшин нутаглаж буй малчид, аялж, амарч зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Хөвсгөл аймгийн ОБГ-аас онцгойлон анхаарууллаа.

 

Related news