Сумдын баяр наадмын хуваарийг танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-20 09:13:36

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн баяр наадмыг зохион байгуулах комисс хуралдаж, сумдын баяр наадмыг хугацааг товлов.

Энэ онд 80 жилийн тэгш ой тохиож буй Баянговь сумын баяр наадмыг 7 дугаар сарын 8, 9, 10-нд, Жаргалант сумын баяр наадмыг 7 дугаар сарын 18, 19, 20-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Харин бусад сумын баяр наадмыг 7 дугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд /сум өдрөө сонгоно/ зохион байгуулахаар шийдвэрлэв. 

Уг шийдвэр болон аймгийн ойтой холбоотой зарим зохион байгуулалтын асуудлыг аймгийн Засаг даргын орлогч бөгөөд баяр наадмын комиссын дарга Б.Батсуурь сумдын удирдлагатай цахимаар холбогдон мэдээллээ.

Ташрамд дуулгахад, Баянхонгор аймаг байгуулсны 80 жилийн тэгш ойг 7 дугаар сарын 29, 30, 31-нд тэмдэглэхээр товложээ.

Related news