Улсын аваргаар Онцгой байдлын албаны баг тамирчид шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-19 11:30:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Гал унтраах техникийн олон төрөлт спортын улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнийг Гал түймэртэй тэмцэх байгууллагын түүхт 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулснаараа онцлогтой.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод зохион байгуулсан энэхүү тэмцээнд багийн дүнгээр тэргүүн байрт Д.Гантөмөр даргатай УБТЗ-ын ХНН-ийн цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны баг тамирчид шалгарлаа. Дэд байрт хурандаа Г.Ганбаатар даргатай Орхон аймгийн Онцгой байдлын газрын ГТУА 56 дугаар ангийн баг тамирчид, гутгаар байрт хурандаа Ш.Баасандорж даргатай Булган аймгийн Онцгой байдлын газрын ГТУА 20 дугаар ангийн баг тамирчид шалгарч медалийн эзэд болов.

2022 оны Улсын аварга шалгаруулах эл тэмцээнд 21 аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, УБТЗ-ын цэрэгжүүлсэн хамгаалалт, Онцгой байдлын албаны 31 багийн 250 гаруй тамирчин оролцож, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. Тэмцээн довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, байлдааны тархалт гэсэн дөрвөн төрлөөр амжилттай болж өндөрлөлөө.  

Related news