НӨХӨН СОНГУУЛЬ: Сонгогчдын 56,14 хувь сонгуульд оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-06-19 21:32:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт болсон нөхөн сонгуульд нэрсийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 56,14 хувь нь саналаа өглөө. Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт 2518 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалт гарснаас Орхон суманд 1306  сонгогч санал өгч 58,7, Хангал суманд 157 сонгогч санал өгч, 23,58 хувь нь сонгуульд оролцсон байна.  

            Санал өгсөн сонгогчдын хувьд 41-ээс дээш насныхан сонгуульд идэвхтэй оролцож, нийт санал өгсөн сонгогчдын 68,8 хувийг эзэлж байна. Харин 18-25 насныхны сонгуульд оролцох идэвх сул, 86 сонгогч хүрэлцэн ирж санал өгсөн аж.

Related news