Сүүлийн 10 жилд 138 хүн зам тээврийн ослоор амиа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-20 17:44:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Жил бүр улсын хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” үйл ажиллагаа энэ жил “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” уриатайгаар өнөөдөр нээлтээ хийлээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 10 жилд авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослын улмаас 138 хүн амиа алдаж, 316 хүн гэмтэж бэртэн, хөдөлмөрийн чадвараа алдсан байна.


Тус аймаг хүн ам, тээврийн хэрэгслийн тоогоор улсын хэмжээнд өнгөрсөн оны судалгаагаар аймгуудаас хамгийн олон байдаг байна. Хөвсгөл далай, Дархадын хотгор, Даян дээрхийн агуй зэрэг байгалийн үзэсгэлэнт газрыг чиглэсэн аялагчид, амрагчид, жуулчдын хөдөлгөөн зуны улиралд эрс нэмэгддэг учраас зам тээврийн осол гэмтэл эрс нэмэгддэг байна. Иймээс аялагч, амрагч иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлэхгүй оролцож, осол гэмтлээс сэргийлэхийг энэ үеэр уриаллаа. 

Related news