СЭЛЭНГЭ: Ойрын хоногуудад дуу цахилгаантай аадар бороо орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-06-22 10:58:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын хоногуудад дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орно. Иймээс болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2022 оны 6 дугаар сарын 21-ний 20.00 цагаас 6 дугаар сарын 22-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

6 дугаар сарын 23-27-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 25-нд бүх сумын нутгаар нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.


Related news