ХӨВСГӨЛ: Тариалан суманд халуун усны шинэ байрыг ашиглалтад орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-06-22 20:36:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан суманд халуун усны шинэ байр ашиглалтад орлоо.

Тус сумын хуучин халуун усны барилга нь 1980-аад оны үед барьсан мэргэжлийн байгууллагаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Иймээс Тариалан сумын иргэд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт шинэ халуун усны байртай болох хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлсэн байна. Иргэдийн хүсэлтийн дагуу санхүүжилтийг улсын төсөвт тусгаж, 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Голден прогресс” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж, ашиглалтад оруулсан байна.

Ашиглалтад орсон нийтийн халуун ус нь саун, душ, үсчин зэрэг үйлчилгээг хамгийн хямд үнээр үзүүлэх бөгөөд ашиглалт, хамгаалалтыг Тариалан сумыг ус, дулаанаар хангадаг “Нийтийн ахуй үйлчилгээ” ОНӨК  хариуцан ажиллах аж. Шинэ халуун усны байртай болсноор Тариалан сумын 6200 гаруй иргэн тав тухтай, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн орчинд үйлчилгээ авах боломж бүрджээ.

 

 

Related news