Бага насны хүүхдэд зориулсан 2.7 сая тун вакцин түгээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-д тав хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан "COVID-19"-ийн эсрэг 2.7 сая тун вакциныг дархлаажуулалт хийх газруудад хүргээд байгаа бөгөөд дахин нэг сая вакциныг түгээнэ гэж тус улсын холбогдох яамнаас лхагва гарагт мэдээлжээ.
АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ яаралтай журмаар хэрэглэх зөвшөөрөл олгосны дараа буюу өнгөрсөн баасан гаргаас вакциныг дархлаажуулалт хийх газруудад хүргэж эхэлсэн байна.
Вакцины урьдчилсан захиалга эхэлснээс хойш бага насны хүүхдэд зориулсан 4.2 сая тун вакцины захиалга ирсэн байна.
АНУ-ын Хүн амын тооллогын товчооны мэдээллээс харахад 2019 оны байдлаар тус улсад тав хүртэлх насны 20 сая орчим хүүхэд байна.
Related news

Speaker of the National Assembly of South Korea Pays Courtesy Call on President of Mongolia
22 hours

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
4 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
7 days