С.Шолтайн нэрэмжит дунд сургууль 70 нас хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-09 15:03:58

Улаанхус сумын МУГБ С.Шолтайн нэрэмжит дунд сургууль 70 жилийн ойгоо есдүгээр сард тэмдэглэхээр болов.

1946 онд дөрвөн багш, 60 сурагчтай хичээллэж эхэлсэн бага сургууль 1991 онд дунд сургуулийн эрх хэмжээтэй болж, 1996 онд тус аймгийн ууган багш нарын нэг С.Шолтайн нэрээр нэрлэгдэн, 70 жилд 20 мянга орчим шавьтай болжээ. Тэдний дундаас Монгол Улсын Гавьяат багш, профессор Б.Хурметбек, яруу найрагч М.Хабдай, зохиолч Ж.Баяд, доктор К.Бихумар, УИХ-ын гишүүн асан Х.Хузыкей Х.Володя, аймгийн Засаг дарга асан Х.Дармен нарын зэрэг хүмүүсийг нэрлэж болно.

   Ш.Айзаря

Related news