АРХАНГАЙ: Ойн сангийн хөнөөлт шавжийн голомттой 13,165 га талбайд тэмцлийн ажлыг хийж байна

ФОТО
gereltod@montsame.mn
2022-06-27 12:00:57
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн хэмжээнд нийт 13,165 га талбайд үүргийн шүршигч багажаар тэмцлийн ажлыг хийж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар Тариат суманд 2830га-д төлөвлөснөөс 1500га-д, Өндөр-Улаан суманд 1780 га-гаас 1000га-д, Чулуут суманд 1930га-гаас 800га-д, Цэцэрлэг суманд 1330га-гаас 500га-д, Цэнхэр суманд 3900га-гаас 2000га-д, Төвшрүүлэх суманд 2830га-гаас 1500га-д, Жаргалант суманд 1780га-гаас 1000га-д, Эрдэнэмандал суманд 1610га-гаас 250га-д, Хайрхан суманд 750га-гаас 750га-д тус тус тэмцлийн ажлыг гүйцэтгээд байна.
Аймгийн хэмжээнд тэмцлийн ажлын гүйцэтгэл дунджаар 35.1 хувьтай байна.
Дээрх ажлыг ойн сангийн хөнөөлт шавжийн хөнөөлийн голомттой талбайн хэмжээг багасгах, тархалтыг тогтоон барих, ойг хамгаалах зорилгоор аймгийн хэмжээнд 2021, 2022 оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардал, байгалийн нөөц ашигласны төлбөрийн давсан орлого, орон нутгийн хөгжлийн сан, малын тоо толгойд татвар ногдуулснаас олсон орлого зэрэг эх үүсвэрээс нийт 321 сая төгрөг шийдвэрлэж хийж байна.