СЭЛЭНГЭ: “Анар-Орд” ХХК 340 га талбайд дуслын услалтын систем шинээр суурилуулжээ
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 13
/МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр газар тариалангийн бүс Сэлэнгэ
аймагт ажиллахдаа тус аймгийн Сант суманд ХААХҮЯ болон Азийн хөгжлийн банкны
хамтран хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар дээрх аж
ахуй” төслийн хэрэгжилтийн явцтай газар дээр нь танилцлаа.
Уг төсөл нь усалгааны системийг
сайжруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тогтвортой хүнсний ногооны
хангамжийг бүрдүүлэх зорилготойгоор хэрэгжиж байгаа юм.
Тус сумын “Анар-Орд” ХХК энэ онд эргэлтийн 570 га
талбайд эрдэнэ шиш тариалж, 340 га талбайд дуслын услалтын систем шинээр суурилуулжээ.
Мөн салбарын сайд Сант суманд
газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал
хүсэлтийг нь сонслоо. Тариаланчид техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл,
усалгааны шийдэл, бордоо болон үрийн чанар, зах зээлийн хүртээмж, гангийн
эрсдэлээс сэргийлэх талаар санал бодлоо илэрхийлж байв.
Сант сум нийт 7803,6 га эргэлтийн талбайтай. Энэ хавар 5126.6 га талбайд тариалалт хийсэн байна.





