“Meta” компани шинээр ажилд авах инженерүүдийн тоог дор хаяж 30 хувиар бууруулжээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-07-01 16:14:01

ВАШИНГТОН. /Reuters/. Facebook”-ийн толгой компани болох “Meta Platforms Inc компани энэ онд шинээр ажилд авах инженерүүдийн тоогоо дор хаяж 30 хувиар бууруулжээ.


Тус компанийн ерөнхийлөгч Марк Зукербург пүрэв гарагт ажилчиддаа эдийн засгийн хямралд бэлтгэлтэй байх ёстойг сануулсан байна.


Тэрбээр долоо хоног бүр ажилчидтайгаа хийдэг асуулт, хариултын үеэр энэ талаар хэлжээ.


Тодруулбал, тэрбээр хэлэхдээ “энэ бол ойрын үеийн түүхэн дэх хамгийн том эдийн засгийн уналтуудын нэг байх магадлалтай” гэв.


Meta компани энэ онд инженерүүдийн тоог 10 мянгад хүргэх анхны зорилтоо 6-7 мянга болгон бууруулжээ.

АНУ-ын эдийн засаг хямралд орох магадлалтай байгаа тул технологийн томоохон компаниуд ойрын хугацааны “өөдрөг зорилт”-оо бууруулсан.      

Related news