Бөхийн галуудаар очиж наадмын хууль, дүрэм, журмыг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-07-01 16:57:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-аар "Үндэсний их баяр наадмын тухай хууль"-ийг батласантай холбогдуулж Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 29-ний хурлаар "Үндэсний их баяр наадмын үндэсний  бөх, хурдан морины уралдаан, сур, шагайн харвааны дүрэм"-ийг баталсан.


Иймд үндэсний бөхийн салбар хорооноос 7 дугаар сарын 1-2-нд  бөхийн гал дэвжээдэд  уг хууль, дүрэм, журмыг танилцуулах уулзалт хийж байна.  Өнөөдөр "Сүүж" уулын гал, "Найрамдал", "Шижирийн даваа"-ны гал, "Өвөр Согоот"-ийн гал зэрэг хойд зүгт гарсан бөхийн галуудаар хууль, дүрэм, журмыг танилцуулжээ. Харин маргааш зүүн зүгт гарсан галуудаар танилцуулах юм байна.


Ташрамд дуулгахад, Ардын хувьсгалын түүхт 101 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 1024 бөх зодоглож, уран мэхээ уралдуулан, хүчээ сорин барилдах юм.

Related news