Израилд тав хүртэлх насны хүүхдүүдийг вакцинжуулахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-07-07 11:18:47

ЙЕРУСАЛИМ. /AFP/. Израилын Эрүүл мэндийн яам “Pfizer”, Moderna” компанийн COVID-19”-ийн вакцинд зургаан сартайгаас таван настай хүүхдүүдийг хамруулахыг зөвшөөрсөн талаараа лхагва гарагт мэдэгджээ.


Өнгөрсөн сард АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”-гийн вакциныг зургаан сартайгаас таван настай хүүхдүүдэд, “Pfizer”-ын вакциныг зургаан сартайгаар дөрвөн настай хүүхдүүдийг вакцинжуулахыг зөвшөөрсөн юм.


Аргентин, Бахрейн, Чили, Хятад, Куба, Венесуэл зэрэг орнуудад бага насны хүүхдүүдэд “COVID-19”-ийн вакцинд хамрагдахыг санал болгож байгаа ч энэ чиглэлд тэргүүлэх технологид тооцогдож байгаа мРНХ вакциныг хэрэглэхгүй байгаа юм. 


Израилын Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн ажлын хэсэг Pfizer”, Moderna”-гийн вакциныг бага насны хүүхдүүдэд аюулгүй гэж дүгнэсэн байна. Өнөөдрийн байдлаар тус улсын зургаан сая гаруй иргэн “COVID-19”-ийн вакцины дор хаяж хоёр тунд хамрагдаад байна. 

Related news