Грект хүнд хэлбэрийн гепатит өвчний улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙД | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-07-07 14:35:17

АФИН. /Reuters/. Грект хүүхдүүдийн дунд илэрч буй үл мэдэгдэх шалтгаан бүхий гепатит өвчний улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн талаар тус улсын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний газраас мэдээлжээ.


Тодруулбал, 13 сартай хүүхэд хүнд хэлбэрийн гепатит өвчний улмаас нас барсан бөгөөд сүүлийн саруудад улсын хэмжээнд халдварын сэжигтэй 11 тохиолдол илэрсэн гэж тус байгууллагын мэдэгдэлд дурдсан байна.  


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зургаадугаар сарын сүүлийн мэдээллээр, дэлхийн 33 оронд үл мэдэгдэх шалтгаан бүхий гепатит өвчний 920 тохиолдол илэрснээс хоёр хувь нь нас барж, таван хувь нь элэг шилжүүлэн суулгах мэс засалд оржээ. 

Related news