“Samsung” компанийн орлого өсжээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-07-07 15:35:11

СӨҮЛ. /Xinhua/. БНСУ-ын “Samsung Electronics” компанийн энэ оны хоёрдугаар улирлын орлого түүхэндээ хоёрдугаарт бичигдэх хэмжээнд бичигдэх хэмжээнд хүрсэн талаар тус компани өнөөдөр мэдээлжээ.


Тодруулбал, энэ оны 4-6 дугаар сарын орлого нь 77 их наяд вон буюу 59.3 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа нь өнгөрсөн оныхоос 20.9 хувиар өссөн үзүүлэлт болох юм.


Энэ нь 2022 оны эхний улирлынхтай /77.78 их наяд вон/ харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлт боловч компанийн түүхэн дэх хоёрдугаар улиралд олсон орлогын хоёрдугаарт бичигдэх дүн ажээ.


Мөн “Samsung” компанийн үйл ажиллагааны ашиг энэ оны хоёрдугаар улиралд 14 их наяд вон буюу 10.8 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.4 хувиар өссөн үзүүлэлт болж байна.  


Samsung” бизнесийн нэгж тус бүрийн цэвэр ашиг болон орлоготой холбоотой нарийн дэлгэрэнгүй мэдээллийг хөндлөнгийн аудит болон бусад зөвшөөрөл гарсны дараа энэ сарын сүүлээр танилцуулна. 

Related news