БУЛГАН: Сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/
Булган аймгийн Засаг даргын нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох журмын
дагуу энэ жил 28 сурагчид бүтэн жилийн сургалтын төлбөр нийт 140 сая төгрөгийн
тэтгэлэг олголоо. Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож өндөр оноо авч сургалтын
тэтгэлэг авах болзол хангасан батламжийг аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ
гардуулан өглөө.
Энэ
жилийн элсэлтийн шалгалтад өндөр оноо авсан Булган сумын нэгдүгээр сургуулийн
Б.Маралгуа, Дашинчилэн сумын сургуулийн Г.Дэлгэр, Спортын дунд сургуулийн
Н.Аззаяа нарын 20, спорт, урлагаар амжилт гаргасан Булган сумын гуравдугаар
сургуулийн Р.Болдбаатар, Орхон сумын Э.Одгариг нарын найман сурагч тэтгэлэг
хүртсэн байна. Мөн ур чадварын шалгалтад 800 оноо авсан болон сурагчдаа
амжилттай сургасан багш нарыг шагнаж урамшууллаа. Монгол Улсын магадлан
итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалврын боловсрол эзэмших өдрийн ангид
элсэн ороход элсэлтийн ерөнхий шалгалт, урлаг, спортын үнэмлэхүй амжилтыг
үнэлж, сурагчдад сургалтын тэтгэлэг олгох журмыг хоёр дахь жилдээ хэрэгжүүлэн
шилдэг төгсөгчдөд сургалтын дэмжлэг үзүүлээд байна.