Эрүүл мэндийн салбарт буцалтгүй тусламж үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-07-27 10:05:44
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаётай 7 дугаар сарын 26-ны өдөр уулзалт хийв.


Уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон бөгөөд дэд сайд Б.Мөнхжин манай эрүүл мэндийн салбарт сүүлийн 21 жилийн турш буцалтгүй тусламж үзүүлж ирсэн Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газарт талархал илэрхийлэв.


Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газраас манай улсад үзүүлж буй хөгжлийн тусламжийн хүрээнд хэрэгжүүлсэн төслүүд нь зүрх судасны өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнийг бэлтгэн сургах, хүний нөөцийн чадавхийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.


Люксембургийн Их Гүнт Улсын Хөгжлийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн сайд бөгөөд Эдийн засгийн сайд Франз Фаё 7 дугаар сарын 26-31-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Related news