Хөрөнгийн биржид 3.5 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-08-01 13:58:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаагаар нийт 964,906,725.4 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 54 компанийн 3.5 сая хувьцааг 804,246,473.02 төгрөгөөр арилжжээ. Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цааснууд:





Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 345 ширхэг бондыг 87,218,987.13 төгрөгөөр арилжив. Хөрөнгө оруулалтын сангийн хоёрдогч зах зээлийн арилжаанд 107,412 нэгж эрхийг 73.4 саятөгрөгөөр арилжлаа.




7 дугаар сарын 29-ний байдлаар зах зээлийн үнэлгээ 5,014,440,239,342 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34722.8 нэгж болж, өмнөх 7 хоногоос 2.92 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Related news