Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 40 га талбайд бүтээн байгуулалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-08-23 12:54:12

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/.“Сэлбэ 20 минут хот корпорац ХХК”-иас ББСБ-ын төлөөлөл, барилга орон сууц борлуулагч, үл хөдлөх зуучлалын холбоо, тэдгээрийн төлөөлөлтэй уулзаж, ипотекийн зээлийн санхүүжилт, орон сууцны борлуулалт, үнийн талаар санал солилцлоо. 

 

Сэлбэ хот нь Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийн 158 га талбайд сүндэрлэх юм. Төслийн хүрээнд эхлүүлэхээр төлөвлөж буй хамгийн чухал ажил бол төр, хувийн хэвшил хамтарч “хувийн хэвшлийн бүсэд” бүтээн байгуулалтыг өрнүүлэх юм.


Хувийн хэвшлийн бүс нь 40 га талбай буюу 27 нэгж талбарт хөрөнгө оруулалтыг татах бөгөөд хувийн хэвшлийн тусламжтай бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр бэлтгээд байна. 



Related news