Тайбэйн нисэх онгоцны буудал 40 орчим нислэгээ цуцалжээ

ДЭЛХИЙД | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2022-08-04 15:29:54

ШАНХАЙ. /TASS/. Хятадын Ардын чөлөөлөх армийн томоохон хэмжээний цэргийн сургуулилт Тайванийн эргэн тойронд эхэлсэнтэй холбогдуулан Тайбэй хотын Таоюань нисэх онгоцны буудал пүрэв гарагт 40 орчим нислэгээ цуцалжээ. 


Энэ тухай лхагва гарагт Тайванийн “Жунши Синьвэньван” сонин агаарын тээврийн салбарын эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна.


Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын Ардын чөлөөлөх армийн сургуулилтууд Тайванийг дайран өнгөрдөг олон улсын маршрутыг хааж, арлын агаарын хөдөлгөөнд ихээхэн нөлөөлсөн байна. Үүнтэй холбоотойгоор нислэгийн хуваарьт зохицуулалт хийжээ. 


Related news