Афганистан дахь “Лалын улс” бүлэглэлийн толгойлогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-13 14:09:48

КАБУЛ. /ВВС/. Афганистан дахь “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Хафиз Саид Хан өнгөрсөн сард Нангархар мужид өгсөн агаарын цохилтод өртөж, амиа алдсан гэж АНУ үзэж байна.

Хафиз Саид Хан Афганистаны зүүн нутгийн Нангархар мужид өгсөн агаарын цохилтод өртөж амиа алдсан гэж Афганистаны тагнуулын агентлаг өнгөрсөн жил мэдэгдэж байсан боловч “Лалын улс” бүлэглэл, толгойлогч Хафиз Саид Хан амьд гарсан гэж мэдэгджээ.

Харин АНУ өчигдөр мэдэгдэл хийхдээ, Хафиз Саид Хан долдугаар сарын 26-нд Нангархар мужийн Ачин дүүрэгт өгсөн агаарын цохилтод өртөж амиа алдсан гэж дурджээ.

Д.Нямтулга

Related news