ХОВД: Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд анхаарахыг үүрэг болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-25 09:39:10

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хурлын үеэр мэргэжлийн чиг үүрэг бүхий байгууллагаас коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээ, малын гоц халдварт шүлхий өвчний талаарх мэдээллийг танилцууллаа.


Мөн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн ажил, үйлчилгээ болон төв суурин газрын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй зарим үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар санал солилцов.


Үүний үр дүнд хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх  дархлаажуулалтын вакцинд хамруулах, анги танхимд ариутгал, халдваргүйтгэл тогтмол хийх шийдвэр гаргажээ.  


Түүнчлэн хөдөө аж ахуйн хадлан өвс, тэжээлийн нөөцийг 10 дугаар сарын 1-ний өдрийн дотор бүрдүүлэх,  малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тандалт судалгааны ажлыг тогтмол зохион байгуулах,  шугам сүлжээний бэлтгэл ажлыг хангах замаар өвөлдөө эрчим хүч, цахилгаан, дулааны асуудалгүй өвөлжих тал дээр анхаарч ажиллахыг холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.


Related news