УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны намрын чуулганы 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-08-31 09:58:36


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/- ийн төслийг хэлэлцжээ. Тэдгээрээс Монгол улсын төрийн байгуулал гэсэн 3 дугаар бүлгийн дэд хэсэг УИХ,  гэсэн дээр дарга, дэд дарга, нарийн бичгийн даргыг хэрхэн тодруулах талаар хэлэлцсэн тэмдэглэлээс онцлон уншигч танд хүргэе.


Р. Гончигдорж:- 24 дүгээр зүйл Их хурлын дарга, дэд дарга, нарийн бичгийн даргыг гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, саналаа нууцаар гаргаад сонгоно гэж байгаа шүү дээ. Тэрнийг олонхын суудал эзэлсэн намаас нэр дэвшүүлж сонгоно гэсэн санал гарч байгаа юм.

Д. Батсүх:- Эхлээд хасхуудаа ярьчхаад дараа нь энүүгээр ярих уу?

Р. Гончигдорж:- За тэгээд олонхын суудал эзэлсэн намаас нэр дэвшүүлж сонгоно гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 21,
  • татгалзсан 14,
  • түдгэлзсэн 3, бүгд 38 байна.

Ц. Элбэгдорж:- Энэ бол буруу шүү дээ. Гишүүдийн дотроос гэдэг чинь болж байсан шүү дээ.

Р. Гончигдорж:- Олонхын намаас дэвшүүлж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 20,
  • татгалзсан 17,
  • түдгэлзсэн 0, бүгд 37 байна. 

За иймэрхүү томьёололтой боллоо. Нарийн бичгийн даргыг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 22,
  • татгалзсан 14,
  • түдгэлзсэн 1, бүгд 37, за олонх болж байна. 

Дэд даргыг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 12,
  • татгалзсан 21,
  • түдгэлзсэн 5, бүгд 38, за олонхын дэмжлэг авахгүй байна.

Ц. Элбэгдорж:- Тэр олонхын суудал авсан нам гэдгээ эргэж харвал яасан юм бэ?

Г. Зуунай:- Даргаа дэд дарга бол дарга шиг олонхын суудал авсан гэхгүй юм байгаа биз дээ. Тэгж ойлголт өгч байна шүү дээ.

Р. Гончигдорж:- Бүх гишүүдийн дотроос нэр дэвшүүлээд олонхын саналаар явна. Үнэхээр олонх байгаад тэр нь хүчтэй нам байх юм бол мэдээжийн хэрэг ойлгомжтой. Ямар ч тохиолдолд нэр дэвшүүлэх субъект байна гэвэл, гишүүн байвал субъект байсаар байх.

С. Баяр:- Энэ үнэхээр эргэж яримаар байгаа юм. Яагаад гэвэл олонхын нам гарч ирэхгүй тохиолдолд нэр дэвшүүлэх субъект байхгүй болно гэдэг таны үг айхтар үндэслэлтэй. Тэгэхээр үнэхээр олонх авч чадсан байвал нэр дэвшүүлээд олонхоороо хүнээ гаргаад тавьчихна шүү дээ. Энэ дээр олонх гэдэг юм ямар Ерөнхий сайд биш, энэ нь тийм заалт биш шүү. Тэгээд ч бидний ярьж байгаа юм маань арай өөр сэдэвтэй. Тийм учраас..

Р. Гончигдорж:- Түрүүн тайлбар хэлэлгүй санал хураалгасан нь буруу болжээ. Энэ дээр дахиад санал хураалгая. Олонхын намаас нэр дэвшүүлнэ гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 12,
  • татгалзсан 25,
  • түдгэлзсэн 2, бүгд 39, за ингээд нарийн бичгийн даргагүй бусад нь хэвээрээ үлдлээ.

С. Чулуунбаатар:- Бага хурлын эрхэм гишүүдээ, нарийн бичгийн дарга гэдэг маань яг дараагийн Их хурлын дарга, дэд дарга, нарийн бичгийн дарга гэсэн энэ 3 юмны албан тушаалын тухайд яг одоогийнх шиг биш байх. Баярцогт спикер байх юм уу юу гэдэг утгаар асуугаад байна. Юу байх вэ гэдгийг одоо ярихгүй. УИХ-ыг хуралдуулах бүх техник үйл ажиллагааг хариуцах тийм 1 хүн хэрэгтэй. Тийм болох учраас тэр нь нарийн бичгийн дарга гэх юм уу даа тийм юм байх юм биш үү. Аль эсвэл тэр хүн чинь..

Р. Гончигдорж:- Хэнтэй харьцах вэ гэдэг дээр тэр хүний статус бас шаардлагатай байх уу, үгүй юу гэдгээ бас бодолцмоор байна.

Х. Пүрэвдагва:- Тэгэхээр нарийн бичгийн дарга байх уу, үгүй юу гэдэг талаар ажлын хэсэг нэлээн юм үзэж ярилцсан. Энд нарийн бичгийн дарга хоёрдмол үүрэгтэй байх юм шиг байгаа юм. Нэг талаар парламентад үйлчлэх, нөгөө талаар парламентад үйлчилж байгаа тэр аппаратынхаа талдаа бол удирдагч нь байх. Ийм л үүрэгтэй баймаар байгаа юм шиг байгаа юм. Тэгэхээр парламентын гишүүн байна гэдэг тэр утгагүй юм шиг байгаа юм.

С. Чулуунбаатар:- Хэрэв гишүүн Пүрэвдагвын саяын баримтлалаар байх юм бол дэд дарга ч гэсэн парламентын гишүүн хүн байх нь тусгүй байх.

С. Төмөр:- Эрхэм гишүүдээ ийм байдаг юм байна л даа олон улсын практикт. Энэ нарийн бичгийн дарга байхгүй бол ерөнхий нарийн бичгийн дарга гэж гарч ирнэ парламентын. Тэр хүн бол депутат, өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн биш байна.Олон улсын парламентын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга нарын хэсэг ажилладаг. Тэнд албан ёсоор бүртгэгдэж ажилладаг.


Б. Чимид:- Нарийн бичгийн дарга гэж би ерөөсөө төлөвлөөгүйг мэдэгдмээр байна. Сая комисс оруулсан, саналд ирсэн. Хоёрдугаарт ер нь манай Их хуралд 1 л байгууллага цаашдаа дутна. Энийг хэлж болохгүй байгаа. Энэ бол ямар нэг дотоод асуудлаа хэлэлцдэг товчоо ч юм уу, тэргүүлэгч ч юм уу ийм байх ёстой. Удирдлагын асуудал. Японы парламентаас үзэхэд даргатай спикер нь толгойлоод, тэгээд гэр бүлдээ гишүүдээ оруулаад, хороон даргаа оруулаад, тэнд бас нарийн бичгийн дарга байгаа юм. Тийм 1 хэлбэр байж болохыг энд бодмоор байгаа юм. Тэгэхдээ парламент их боловсронгуй болоод ирсэн нөхцөлд энэ бол аппаратын үүрэг гүйцэтгэхгүй. Парламентын гишүүдтэйгээ холбоотойгоор асуудлаа, хэнийг гадагшаа явуулах вэ, хэнийг дотогшоо явуулах вэ Тэрний асуудлаар гарсан яриаг өөрөө яах вэ гэх мэт. Тэгэхээр энд тийм юм хийж өгвөл японы хуулийг харж будаа идээд гэх үү дээ ингээд хийж болохоор байгаа юм. Энд хийхгүй бол нөгөө асуудал маань асуудал биш болно л доо, зүгээр байж болох л байх. Өөрсөддөө эрх олгосон болж магадгүй. Ер нь гол нь Үндсэн хуулийн асуудал. Одоо бид 1 маргаантай юм байгаа шүү дээ Их хуралд, удирдлагын зөвлөл гэж иймэрхүү юм болж магадгүй. Тэр хүн бол нэлээн өндөр хэмжээний хүн байх ёстой юм байгаа шүү. Спикерийн хэмжээний хангамжтай, байнга сууж байдаг, төрийн нарийн бичгийн дарга гээд манайхан юм яриад байна шүү дээ.Тийм байдаг юм байна билээ. Тэрийг би залуучуудад захиж хэлж байна.

Р. Гончигдорж:- Тэгвэл дахин санал хураалгах шаардлага байна уу?

Гү. Лхагважав:- Гэхдээ саяын тэр Чимид гуайн хэлсэн тэр 1 хороо маягийн юм байдаг гэж байна шүү дээ. Тэр үнэхээр манай ирээдүйн Их хуралд гарцаагүй байж таарна. Өнөөдөр манайд яг дутагдаад байгаа юм тэр. Уул нь энэ зохион байгуулалтаараа хийгээд авчихвал...

Г. Зуунай:- Тэрийг Үндсэн хуульгүйгээр хийх хэрэгтэй шүү дээ.


Р. Гончигдорж:- Өнөөдөр бид нар Их хурлын удирдлагын зөвлөлийг байгуулах асуудлыг шүүмжлэх биш гэж шүүмжлээд, маргаад тэрэнд ямар ч статус өгөхгүй байгаа шүү дээ. Бид нар өгчхөөд, бас л шийдвэр гаргачхаад, нөгөө прокурор энэ төрийн асуудалтай холбоотой юман дээр төлөөлж оролцчихоод туссан асуудлын 3 дахь дээр нь Үндсэн хуулийн нэмэлтэд ч байхгүй, наана ч байхгүй, сайн дурын байгууллага шинжтэй болчхоод байгаа юм. Тэгэхээр зэрэг хэрэв шаардлагатай гэж үзээд үнэхээр саяын ярьсан агуулгаар хэрэв байгууллага байна гэдгийг хэрэв зөвшөөрнө гэвэл энд ямар 1 томьёоллоор орж ирэх байх гэж бодож байна. ҮНдсэн хууль дээр бичиж болно. Эсвэл зүгээр одоо тэр бол Үндсэн хуулийн биш зүгээр сүүлд нь Их хурлын тухай хуульд ороод явчих нь гэж үзвэл энд дуугүй байж болж байна.

Х. Пүрэвдагва:- 27 дугаар зүйлээр нээлттэй байж байгаа шүү дээ. Тэгээд Их хурлынхаа хуульд оруулаад шийдчих нь зүйтэй. 

Р. Гончигдорж:- Нарийн бичгийн дарга гэдгийг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 23,
  • татгалзсан 13,
  • түдгэлзсэн 2, бүгд 38 байна.

П. Улаанхүү:- Харин хурлынхаа хувьд бол спикер байх уу, одоогийн Их хурлын дарга шиг ийм эрх мэдэлтэй байх уу гэдэг дээр тодорхойлж эхэлж яримаар байна. Сүүлд нь Ерөнхийлөгчийг хэн төлөөлөх вэ гэдгийг тусад нь яриад, спикерээр төлөөлүүлж байх уу яах вэ? Ерөнхийлөгч нас барвал яах вэ? Эсвэл өөр хүн болбол яах вэ гэдгийг дараа нь яримаар байна. Энийгээ спикер байх уу гэдгийг шийдмээр байна.

Р. Гончигдорж:- Сая хасъя гэдэг санал хураалаа.Тэр бол цөөнх боллоо. Дараа нь хураалаа, ээлжит бус чуулганаа зарлах, сүүлд нь Их хурлын дарга гэдэг дээр эрх хэмжээнүүд өгөөд байгаа шүү дээ. Тэд нарыгаа тэгээд оруулж өгсөн гэж ойлгож болохгүй юу. Тэгж үзэж байгаа бол. Тэгэхгүй бол энэ чинь хаана юу гэсэн үг нэмэхийг нь би харахгүй байгаа байхгүй юу.

Гү. Лхагважав:- Даргаа Баярцогтынхоор санал хураалгачихвал хойно 1 юм тодрох гээд байх шиг байна Ерөнхийлөгчийг байхгүй тохиолдолд хэн бэ гэдэг тодорхой болчихно.Спикер байх үед лав спикер биш болох байх. Тэр яахав зүгээр хураагаад үзэхэд, тэндээс Ерөнхийлөгчийг хэн орлогч нь вэ гэдэг нь 1 тодрох байх.

Р. Гончигдорж:- Их хурлын дарга нь спикер байна гэснийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя. Зарим гишүүн санал өгч амжсангүй, дахин санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 23,
  • татгалзсан 12,
  • түдгэлзсэн 3, бүгд 38 байна.

П. Улаанхүү:- 13 дээр ард нийтийн санал хураалт гэж байна шүү дээ. Энэ дээр дийлэнх олонх оролцсон ард нийтийн санал хураалтыг хүчинтэйд тооцно гэж байгаа юм. Энэ дийлэнх олонх гэдгийг авч хаямаар байна. Тэгэхгүй бол ард түмний санал хураалтад сонгогчид оролцсонгүй гээд санал хураалт явуулаад байх ийм механизм гарч ирээд байна л даа. Тэгээд...

Б. Чимид:- Санал асуулга гэж томьёолъё.

Д. Энхбаатар:- Энэ 25 дугаар зүйл дээр 1 шинэ зүйл оруулъя гэж бодоод байгаа юм. Тэрийг зүгээр 1 анхааралтай сонсоод дэмжчихвэл зүгээр байх юм. Их хурлын бүрэн эрхэн дээр Үндсэн хуулиар бид маш олон эрхийг хүнд олголоо шүү дээ. Тэгэхээр энэ Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчдөг 1 байгууллага байдаг. Аюулгүй байдлыг хангах байгууллага гээд. Энэ байгууллагыг хуулийн дагуу хүний эрхийг зөрчих, хуулийн дагуу Үндсэн хуулийг зөрчиж бид нар хориглож байгаа нь үнэхээр хуулийн дагуу явж байна уу, үгүй юу гэдгийг хянадаг байх ёстой байх. Их хурал 2 төрлийн хяналт хийнэ Нэг нь төсөв санхүүгээр нь барина, хянана. Энэ бол Бага хурлын хэмжээнд бариад хяначихна. Тэгээд улсын төсөв хэлэлцэхээр аюулгүй байдлыг хангах байгууллагын төсвийг тусад нь авч тодорхойлж өгнө. Нэг ийм хяналт байгаа юм. Нагаа талаас бол тэр байгууллага бүр энэ бидний заасан эрхийг нь амьдрах эрхийг нь хүртэл хасах ийм эрх тэр байгууллагад олгож өгнө. Тэр бол зөвхөн тагнах, Тагнуулын болон сөрөг тагнуулын үйл ажиллагаа яруулах биш, өшөө дахин хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тэгэхдээ монголын иргэдийн эрхийг мэдэхгүй, тэр үгүй юм байлгүй. Ямар нэгэн гадаадын байгууллагын хэрэг юм уу, эсвэл гадаад орны  нутаг дэвсгэр дээр хүнийг хорлож алах, хор өгөх гэх мэтийн эрх энэ байгууллагад байдаг юм. Тэр бол тусгаар тогтнолын асуудал, бүрэн эрхийн, энд тийм юм юу оруулах хэрэгтэй байх.

Р. Гончигдорж:- Яг томьёоллоо хэлэхгүй юу?

Д. Энхбаатар:- Энд байна шүү дээ, тухайн аюулгүй байдлын асуудлыг хариуцсан дэд хороо юм уу, ямар нэгэн нэгж парламентад байх ёстой. Тэр бол бүх дотоод үйл ажиллагаа, тэр агентуудын тор гэж ярьдаг. Тэр агентуудын торын үйл ажиллагааг хүртэл хянаж үзэж байдаг тийм ганц 2 гишүүнтэй бүх юмыг нэвтэрч ордог эрхтэй байх ёстой. Үзээд тухайн ямар 1 агентаас ямар мэдээлэл авч байна гэдгийг нь орихчих. Нууц агентлагийнх нь хувийн хэргийг нь / хувийн хэрэг гэж 1 досе байгаа шүү дээ/ үзээд тухайн тэр аюулаас хамгаалах байгууллагын ажилтан, өөрийнхөө нууц ямар агентлагаас ямар төрлийн мэдээлэл авч нэрийг нь мэдэх алба байхгүй Ямар төрлийн мэдээлэл авч байна гэдгийг нь мэдэж байх, чагнаж байх бүх зүйл ажиллагаатай нь хянаж байх эрх бол төрийн эрх барих дээд байгууллага байх ёстой. Тэгэхээр энд улсын аюулаас хамгаалах байгууллагын төсөв батлах, үйл ажиллагааг нь хянах гэсэн ийм л зүйлүүд оруулмаар байна. Тэр байгууллагын хуульд төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг заах нь зохисгүй.

Р. Гончигдорж:- Энхбаатарын саналыг ойлголоо Улсын аюулгүй байдлыг хангах газрын үйл ажиллагаанд хяналт тавина гэсэн. Хяналт тавих механизм нь өөр хэрэг. Энийг энд оруулъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 12,
  • татгалзсан 25,
  • түдгэлзсэн 2, бүгд 39 байна. 

25 дугаар зүйлийн 4 дээр байнгын гэдэг тодотголыг хасъя гэсэн саналыг гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя. П. Улаанхүү:- Байнгын хороо гэдгийг хасъя гэсэн байна шүү дээ. Тэр хороо үлдчихсэн. Тэр хорооноос гадна өөр байгууллага байна шүү дээ. Намын бүлэг гэж байна. Энэ дотор нь ямар байгууллага байж болох вэ? Тэр бүгд л хамаарна. Өргөн утгаар нь байгууллага гээд явчхаж болохгүй юу гэсэн санал байна.

Р. Гончигдорж:- Их хурлын байгууллага гээд үү? Улаанхүүгийн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя. 

  • зөвшөөрсөн 13,
  • татгалзсан 21,
  • түдгэлзсэн 4, бүгд 38 байна.

Б. Чимид:- Байнгын гэдэг нь байж байг. УИХ-ын үйл ажиллагаанаас чиглэл авч ажилладаг байнгын хороо, ажлын бусад байгууллагатай байж болно гэж хэлчихье.

Р. Гончигдорж:- 25-ын 4 дээр тайлагнадаг байгууллагын тухай. 26 зугаар зүйл дээр ингэсэн. Хууль санаачлах эрхийг хэн эдлэх юм гэдэг дээр Засгийн газар гэсэн дээр Ерөнхий сайд гэсэн ганц хүнээр төлөөлүүлж хэлье гэсэн.

П. Улаанхүү:- 1-ийн 13-ыг ярихгүй юм уу Дийлэнх олонх гээд санал асуулга авахыг яриад байна байна шүү дээ.

Р. Гончигдорж:- Санал асуулга гэж томьёолъё гэж байна. Тэр зөв байх. Санал хураалт гэхээр өөр асуудал болчихно. Дийлэнх гэдэг тодотголыг хасъя, гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 20,
  • татгалзсан 17,
  • түдгэлзсэн 1, бүгд 38, олонхын дэмжлэг авлаа.

Ц. Элбэгдорж:- Би ерөөсөө энэ ард нийтийн санал асуулга гэдгийг энэ 13-ыг бүхлээр нь хасъя гэсэн санал оруулж байгаа юм. Ард түмэн ингэж шийдсэн гэж хэлээд , энэ бол маш аюултай л даа.Улаанхүү яасаар байгаад дийлэнх олонх гэж байсныг бүр олонхын гээд оруулчихлаа Ийм санал асуулга явуулдаг ийм хэлбэр ердөөсөө монголд байдаггүй гэдэг утгаар хасъя.

Р. Гончигдорж:- Элбэгдоржийн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 3,
  • татгалзсан 33,
  • түдгэлзсэн 2, бүгд 38 байна.

За 26 дугаар зүйл дээр хууль санаачлах эрхийг Засгийн газар гэж байсныг Ерөнхий сайд гэж томьёолъё гэсэн санал байна, энийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 9,
  • татгалзсан 28,
  • түдгэлзсэн 1, бүгд 38, за олонхын дэмжлэг авахгүй байна.

Дараагийн 2 дугаар хэсэг дээр хууль ёсоор бүртгэгдсэн бусад гэдгийг нь хасъя, тэгээд байгууллага иргэд, иргэдийн хуулийн төслийн саналаа хууль Санаачлагчид уламжилна гэсэн байдлаар оруулъя гэсэн ийм санал байгаа. Тэрийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 22,
  • татгалзсан 14,
  • түдгэлзсэн 2, бүгд 38, за олонхын дэмжлэг авч байна.

За энэ дээр Очиржавын санал байна. Хууль хэвлэгдсэн үеэс хэрэгжих ёстой гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.   

  • зөвшөөрсөн 26,
  • татгалзсан 10,
  • түдгэлзсэн 2, бүгд 38, за олонхын дэмжлэг авахгүй байна.

За 25 дугаар зүйл дээр байнгын хороо гэдгийн байнгын гэдэг тодотголыг хасъя гэсэн санал байна. Сая Чимид нэрийн бичгийн дарга 1 томьёолол хэлж байна. УИХ бүрэн эрхээ өөрийн чуулган, байнгын хороо болон бусад зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ гэж байгаа Энд намын бүлэг гэдгийг оруулъя гэсэн санал гарч байна. Байнгын хороо намын бүлэг бусад хэлбэрээр зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ гэсэн байгаа юм. Бүрэн эрхээ эрхэм гишүүдээ энэ дээр анхаараарай Бүрэн эрхээ намын бүлгээр хэрэгжүүлнэ гэж болох уу үгүй юу Энэ дээр санал хураахаа болиод өөр хэсэг дээр намын бүлэг гэдгээ ярих уу . За тэгье. Ийм санал байна... Байнгын хороо гэдгийг хасаад. Энэ саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 25,
  • татгалзсан 11,
  • түдгэлзсэн 1, бүгд 38, за олонхын дэмжлэг авахгүй байна.

За дараачаар нь 2 дугаар хэсэг дээр ийм санал гарсан. 75-иас доошгүй ажлын өдөр чуулна гэдгийг ерөөсөө энэ хоногийг заахаа больё гэсэн. Их хурлын үйл ажиллагаа, чуулган хуралдах  эрх хэмжээг яагаад ээлжит бус чуулган гэж заавал хажууд нь юм ярих гээд байгааг тодотгож өгье. тэр асуудал байгаа шүү

Гү. Лхагважав:- Бага хурлын даргаа, хугацааг заавал, ялангуяа хагас жилд гэдэг хэлбэртэйгээр байж болохгүй юу .Одоо хэрэв тэгэх юм бол, одоо манай энэ чуулган75 хоногоо нөгөө юмтайгаа будилсаар байтал 1 дүгээр сарын 4 болчихдог.1992 онд 7 дугаар сарын 1 хүртэл болд дараагийн чуулган эхлэх боломж байхгүй шүү. Хагас жилд 1 гэж байхад, тэр хагас жилийн бөгс орчихвол өнгөрөө. Хууль бол хуулиараа л байх ёстой ТИйм учраас ээлжит, онцгой гэж ерөөсөө хэрэг байхгүй. Нөгөө байнга байж байгаа юм чинь. Амрах үедээ л яадаг юм байгаа юм. Тэр байвал.

Р. Гончигдорж:- УИХ нь хаврын намрын гэсэн 2 чуулгантай бөгөөд 1 удаагийн чуулган 75-аас доошгүй ажлын өдөр чуулна гэвэл болох уу? Заавал он дамжихаар маргах гээд байвал. За тийм найруулгаар ойлгож болохоор байна. 27 дугаар зүйлийн 2 дугаар хэсгийг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 15,
  • татгалзсан 20,
  • түдгэлзсэн 2, бүгд 37, за олонхын дэмжлэг авахгүй байна. 

За найруулгын хувьд Лхагважав гишүүнийхээр жилд багтахгүй дамнадаг чуулганы асуудал ийм зөрчилд оруулж болох юм. Тэрийг найруулгаар нь бодъё. За дараа нь гурав дээр ийм зүйл байгаа УИХ-ын гишүүдийн олонхын шаардсанаар, эсвэл Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу гэж тэрэн дээр УИХ-ын гишүүдийн олонхыг гэснийг тавны 1-ээс доошгүй шаардсанаар гэж...

Ц. Цэрэндагва:- Гуравны нэгээр гэсэн санал байгаа С. Товуусүрэн:- Хоёр дахь хэсэг дээр хоногийн тухай асуудал гарсан шүү дээ.

Р. Гончигдорж:- Тиймээ Цог-Очир:- гишүүн 75 хоногийг цөөрүүлье гэсэн санал гаргасан. Ерөөсөө 75 гэдгийг цөөрүүлье гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 9,
  • татгалзсан 23,
  • түдгэлзсэн 5, бүгд 37, за олонхын дэмжлэг авахгүй байна. 

Тавны нэг, гуравны нэг, олонх гэсэн 3 санал байна. Тиймээ. Нөгөө хураадгаараа хураая. Олонх гэснийг цөөрүүлье гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 24,
  • татгалзсан 12,
  • түдгэлзсэн 1, бүгд 38, за олонх нь дэмжиж байна. 

За гуравны нэг гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 29,
  • татгалзсан 8,
  • түдгэлзсэн 1, бүгд 38, за энэ олонх байна. 

За ингээд гишүүдийн гуравны нэгийн шаардсанаар.

П. Улаанхүү:- Тавны нэг гэдэг нь15, эсвэл 2 жижиг нам нийлээд ч юм уу ийм асуудал байгаа байхгүй юу. Гуравны нэг гэдэг чинь дүр дээшээ яваад хорин хэд болчхож байгаа юм. Энийг ардчилалтай байх юм бол доошоо оруулах нь зүгээр байгаа юм л даа. Тавны нэг дээрээ санал хураачихвал яасан юм бэ?

Р. Гончигдорж:- Энэ дээр Ерөнхийлөгчийн гэдгийг хасъя гэс эн байх. Би буруу тэмдэглээгүй бол За энийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 18,
  • татгалзсан 19,
  • түдгэлзсэн 1, бүгд 38, за олонхын дэмжлэг авахгүй байна.

За Ерөнхий сайдын санал болгосноор гэдгийг нэмье гэсэн санал байгаа юм Засгийн газрын санал болгосноор гэж, энийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 11,
  • татгалзсан 24,
  • түдгэлзсэн 3, бүгд 38, за олонхын дэмжлэг авахгүй байна.

За Ерөнхий сайдын санал болгосноор гэдгийг нэмье гэсэн санал байгаа юм Засгийн газрын санал болгосноор гэж, энийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 11,
  • татгалзсан 24,
  • түдгэлзсэн 3, бүгд 38, за олонхын дэмжлэг авахгүй байна.

За дараагийн 4 дээр УИХ-ын анхдугаар чуулганыг Ерөнхийлөгч зарлана гэж байгаа юм л даа. Ингэхээр Ерөнхийлөгч сонгогдсоны дараачаар тэд хоногийн дотор зарлана гэдэг хоногийн интервал зааж өгье гэсэн санал байгаа юм. Нэгдүгээрт нь эхлээд ийм хоног заая гэдгээ эхлээд зөвшөөрөлцье. Хоног заах нь зүйтэй гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 24,
  • татгалзсан 12,
  • түдгэлзсэн 2, бүгд 38, за олонхын дэмжлэг авч байна.

За 30 хоногийн дотор гэдэг саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 12,
  • татгалзсан 14,
  • түдгэлзсэн 2, бүгд 38, за олонх дэмжлээ. дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя. зөвшөөрсөн 12, татгалзсан 21, түдгэлзсэн 5, бүгд 38, за олонхын дэмжлэг авахгүй байна.

С. Баяр:- Уучлаарай ратацитай болчхоод анхдугаар чуулган гэж ямар чуулганаа яриад байгаа юм бэ?

Р. Гончигдорж:- За энэ Баярын тавьсан асуудал чухал асуудал. Ратацитай үед ратаци болгоны дараагийн чуулганыг анхны гэж нэрлэх тухай асуудал ярьлаа. Тэгвэл бүр анх 1992 онд чуулган чуулаад анхны чуулган гэж ойлгоё. Дараачаар нь энэ 6 дээр кворумын асуудал байгаа юм. Кворум дээр дийлэнх олонх гэж байгаа. Эрхэм гишүүдээс санал гаргасан. Зарим гишүүд нь дийлэнх гэдгийг хасъя, олонх хүрч ирсэн бол кворум байна гэж үзье гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 33,
  • татгалзсан 5,
  • түдгэлзсэн 0, бүгд 38, за өндөр хэмжээнд олонхын дэмжлэг авч байна.   

29 дүгээр зүйл дээр олон зүйл байна. Цалин харамж, хангамж гэсэн дээр цалин харамж: хүртэх, хангамж авах гэх үү, юу гэх вэ? За хангамж гэдгийг оруулъя гэснийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 23,
  • татгалзсан 13,
  • түдгэлзсэн 2, бүгд 38, за олонх дэмжиж байна.

Тэгвэл цалин хангамж гэж оруулъя. Харамж гэдэг үгийг хангамж гэдэг үгээр солиод оруулъя. За тэр найруулгыг нь бодъё. За дараачаар нь ийм асуудал байна. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг гэсэн үгийг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 19,
  • татгалзсан 16,
  • түдгэлзсэн 3, бүгд 38, за 50 хувьтай байна.

С. Баяр:- Энэ чинь нөгөө Засгийн газрын гишүүд парламентад орох тухай санал явж байна шүү дээ.

Р. Гончигдорж:- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг гэснийг хасъя гэсэн саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя.

  • зөвшөөрсөн 13,
  • татгалзсан 21,
  • түдгэлзсэн 4, бүгд 38 байна.

За бусад гэдэг үг найруулгаараа хасагдсан. Ер нь албан тушаал, ажил албан тушаал гэдгийг юу гэж ойлгох юм бэ? Тухайлбал намын дарга, парламент дотроо гишүүн нь байж байхыг энд хориглох гээд байна уу, үгүй юу гэдэг асуудлууд байна шүү дээ. Тэгэхээр зэрэг ямар ч байсан энд ойлголцлоо ярья. Намын дарга байж байхыг энд үгүйсгээгүй гэж энд ойлгогдож байна гэж, тун шаардлагатай үед тайлбар авах асуудал бол бас УИХ дээр тайлбар..: Зөвшөөрлийг нь аваад ажлын хэсэг дээр найруулах асуудлыг оруулчихмаар байна. Тэр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдгийг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя. Парламент дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн байна.

  • зөвшөөрсөн 33,
  • татгалзсан 5,
  • түдгэлзсэн 0, бүгд 38, за олонхын дэмжлэг авч байна гэжээ.

Үргэлжлэл бий.                             Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж



Related news