Нялхсын эндэгдэл өмнөх оныхоос нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-15 16:27:10

Баян-Өлгий аймгийн эхний долоон сарын байдлаар 1631 эх амаржиж, амьд төрөлт 1629 болж өмнөх оны мөн үеийнхээс 53 хүүхдээр бага байна.

Нялхсын эндэгдэл 62 болж, өнгөрсөн онтой харьцуулахад 19 хүүхдээр нэмэгдсэн байна. 1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл 38 байна. Амбулаториор давхардсан тоогоор 225.2 мянган хүнд үзлэг хийгдэж, 18537 хүн хэвтэн эмчлүүлсэн байна. Халдварт өвчнөөр 517 хүн өвчилж өнгөрсөн оныхоос 2.5 дахин нэмэгдсэн.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийн 351 улаан бурхан,  68  заг хүйтэн, 18 тэмбүү, 31  сүрьеэ, 20 трихомоноз,  гурван  салхин цэцэг, гурван  цусан суулга, хоёр  нярайн үжил, 16 хоолны хордлого, таван  гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид эзлэж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд 13588 хүнд 280.7 сая төгрөгийн төлбөртэй үйлчилгээ үзүүлсэн байна.

Ш.Айзаря

Related news