Цэнгэлийнхэн намаржаандаа эртлэн бууна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-15 16:31:30

Цэнгэл сумын ЗДТГ малчиддаа намаржаанд есдүгээр сарын нэгнээс өмнө буухыг зөвшөөрсөн байна.

Сумын Засаг дарга Т.Ташкен энэ тухай ярихдаа,

-Малчид намаржаанд есдүгээр сарын нэгэнд ордог уламжлалтай байсан ч хүүхдүүддээ хичээл сургуулийн бэлтгэл хийлгэх ганц хоёр хоногийн хугацаа олгохыг хүссэн тул энэ шийдэлд хүрлээ. Тус сумын сургуулиудад өнгөрсөн хичээлийн жилд 2000 хүүхэд суралцаж байсан бол одоо 200-гаар нэмэгдэх төлөвтэй. Гурван цэцэрлэгт 400 гаруй хүүхэд хамрагдна. Зун хур тунадастай, гол горхины түвшин өндөр тул өвс ногооны ургац сайн. Уулын хадлан бэлтгэх ажил ид явагдаж байна. Дараа нь голын хадланд орно гэв.

Ш.Айзаря

Related news