Нүүрсний үнийг хямдруулах талаар судлахыг даалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-15 19:06:38

Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн удирдлагуудад нүүрсний үнийг хямдруулах талаар судлахыг тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатар даалгасан байна. 

Тэрээр энэ оны 11 дүгээр сарын 5-ныг хүртэл нүүрсээ хөнгөлөлттэй үнээр хэрэглэгчдэд хүргэхэд анхаарч ажиллахыг хүслээ. Өнгөрсөн онд 1тн нүүрс уурхайн аман дээрээ 8800 төгрөг, Даланзадгад суманд ирээд 17000 төгрөгөөр борлуулж байсан юм. 

Мөн аймаг сумдын эрчим хүчний байгууллагад хандан 20-оос доошгүй хоногийн нүүрс нөөцлөхийг анхааруулжээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news