Хятадын судлаачид “COVID-19”-ийн хувилбаруудаас хамгаалах эсрэг биет илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2022-09-08 12:19:20

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын судлаачид “COVID-19”-ийн “дельта”, “омикрон” хувилбараас хамгаалах саармагжуулах эсрэг биетийг илрүүлсэн бөгөөд хамрын хөндийд хэрэглэхэд урьдчилан сэргийлэх үр дүн үзүүлж байгааг тогтоожээ.


COVID-19”-өөр халдварласан өвчтөнд илэрсэн “58G6” эсрэг биет нь хувилбаруудыг дарангуйлдаг хүчтэй саармагжуулах урвал үзүүлсэн гэж “Signal Transduction and Targeted Therapy” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэсэн байна.


Чунчин Анагаах ухааны их сургууль болон Хятадын Шинжлэх ухааны академийн харьяа Уханийн Вирус судлалын хүрээлэнгийн судлаачид хамтран эсрэг биетийг илрүүлжээ.


Судлаачид эсрэг биетийг үхэр зусгийн хамрын хөндийд хэрэглэж туршихад нэг кг тутамд 2 миллиграмм тунгаар хэрэглэх нь тэднийг халдвар авахаас үр дүнтэй сэргийлж байгааг тогтоосон байна.


Цаашид эсрэг биетийг цацлага хэлбэрийн эмчилгээнд ашиглах төлөвтэй байна гэж судалгаанд бичжээ. 

Related news