ХОВД: Нийтийн халуун усны барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн Жаргалант сумын Алагтолгой багт байрлалтай 30 хүний багтаамж бүхий
нийтийн халуун усны барилга тэртээ 1979
онд ашиглалтад орсон.
Улмаар
2020 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас дахин ашиглах боломжгүй гэсэн
дүгнэлт гаргаж, үйл ажиллагааг нь түр
хугацаанд зогсоож, барилгыг шинэчлэх ажил эхэлжээ.
Шинэ “Халуун ус, саун цогцолбор” барилгын
ажлыг өдгөө орон нутгийн 1 тэрбум 600 сая
төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Жаргалант
ургамал” компанийн хамт олон хариуцан гүйцэтгэж байна.
Барилгын
ажил өмнөх 2021 оны
зургаадугаар сард эхлээд, есдүгээр сард дуусч ашиглалтад орох ёстой байсан ч
одоо болтол ажлын гүйцэтгэл дуусаагүй, 85 хувьтай үргэлжилж байна.
Барилгын
ажлын явц удаашрах, төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад хүлээлгэн өгөх боломжгүй
болсон шалтгааныг өнгөрсөн онд коронавирусний халдварын тархалт нэмэгдсэн,
барилгын материалын үнэ өссөн, хил гаалийн үйлчилгээ зогссон гэх мэт олон
шалгаантай холбон тайлбарлалаа.
Энэхүү “Нийтийн халуун ус, саун цогцолбор” барилгыг энэ 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Иймээс зарим шаардлагатай төсөв, санхүүжилтын асуудлыг мэргэжлийн байгууллагууд шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг гүйцэтгэгч компанийн зүгээс илэрхийллээ.