БАЯНХОНГОР: Соёлын ажилтнуудаа чадавхжуулах, мэргэшүүлэхэд анхаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-12 09:05:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсад соёл урлагийн байгууллагын ажилтны баярын өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлэх болсноос хойш эдүгээ 29 дэх жилтэйгээ золгож байна. Тус өдрийг тохиолдуулан Баянхонгор аймгийн Соёл урлагийн газраас орон нутгийн урлаг соёлын байгууллагын ажилтнууд, уран бүтээлчдийн баярын хурлыг зохион байгууллаа.

Соёлын ажилтны баярыг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал нээж үг хэлэхдээ, Аймаг орон нутгийнхаа нүүр царай, өнгө төрхийг тодоос тод илэрхийлж, түмэн олондоо сурталчилж байдаг нийт соёлын салбарынхандаа баярын мэнд хүргээд, аймгийнхаа түүхт 80 жилийн ойн нээлт, хаалт болон урлаг соёлын бүхий л үйл ажиллагааг ард түмнийхээ сэтгэлд хоногштол зохион байгуулсан театр мэргэжлийн урлагийн байгууллага, соёлын салбарын нийт хамт олонд аймаг орон нутгийн удирдлага,  иргэдийн өмнөөс талархал илэрхийлэв. 

Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Соёл урлагийн салбарын хамт олонд  АЗДТГ-ын удирдлагууд хүндэтгэлтэйгээр гардууллаа. 

Соёлын яам байгуулснаар соёл урлагаа сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлийн үр дүнтэй томоохон үйл ажиллагаанууд улсын хэмжээнд өрнөж, орон нутгийн уран бүтээлчид ч амжилттай оролцож байгаагийн зэрэгцээ соёлын ажилтнуудын нийгмийг баталгааг хангах, хамгаалах бодлогыг харьяа яамнаас тун удахгүй хэрэгжүүлэхээр зэхэж буйг салбарын дарга энэ үеэр яриандаа онцлов.

Мөн  үеэр МУГЖ Ц.Алтанцэцэг, МУУГЗ Б.Ганчимэг нарт хүндэтгэл илэрхийллээ. 

Сонирхуулахад, Баянхонгор аймаг соёлын ажилтнуудаа чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр Завхан аймгийн хөгжим бүжгийн коллежтой хамтран ажиллах гэрээ байгуулж, суралцагчдын сургалтын төлбөрийн 50 хувийг нь төлөхөөр төлөвлөөд байгаа аж.

Related news