ГОВЬ-АЛТАЙ: Аюулгүйн нөөцөд шаардлагатай өвс, тэжээлийг Дархан-Уул аймгаас бэлтгэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-12 12:14:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Аймгийн аюулгүйн нөөцөд шаардлагатай өвс, тэжээлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар Дархан-Уул аймагт ажиллалаа.


Монгол Улсын Засгийн газрын 277 дугаар тогтоолын хүрээнд Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах тухай аймгийн Засаг даргын А/395 дугаар захирамжаар ажлын хэсгийг байгуулан 57 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тус ажлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд өвс 200 тн, тэжээл 50 тн, сумдын аюулгүйн нөөцөд өвс 50 тн, тэжээл 30 тн-оос доошгүйг бэлтгэх, иргэд малчдыг нэмэлт өвс тэжээл бэлтгэх үүрэг чиглэл өгчээ.

Энэхүү ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газрын Техник дундын үйлчилгээнд нийлүүлсэн трактор, техник тоног төхөөрөмжөөс ашиглан аймгийн аюулгүйн нөөцөө бүрдүүлж эхэлжээ. Ингэхдээ шаардлагатай 200 тн өвсний 100 тн-ыг Дархан-Уул аймагт хадлан бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Баялаг Ургац” ХХК-тай нийт дөрвөн төрлийн трактор, техник тоног төхөөрөмжийг ашиглуулах гэрээ байгуулан аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байгаа тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Related news