ХӨВСГӨЛ: Зарим суманд цас орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-14 15:28:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Хөвсгөл аймгийн Баянзүрх, Арбулаг, Цагаан-Уул зэрэг суманд цас, ихэнх нутгаар бороо орлоо.

Өнөөдөр нийт нутгаар үүлэрхэг байгаа бөгөөд энэ сарын 15-16-нд шилжих шөнө ихэнх нутгаар хур тунадас уулархаг нутгаараа цас орох төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд цаг агаар сэрүүсэж, хасах градуст орох бөгөөд энэ сарын 20-ноос эхлэн дулаарна.

Сүүлийн үед аймгийн хэмжээнд хуурайшилт эрс нэмэгдэж 20 сум түймрийн эрсдэл их буюу аюултай 3-р түвшинд хүрсэн байсан бол хур тунадас орсны улмаас 10 сум түймрийн аюул бага буюу 1-р түвшинд хүрчээ.

 

 

 

Related news