ӨНӨӨДӨР: Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монголд нэвтрүүлсэн талаар мэдээлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-15 06:55:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 15-нд болох үйл явдлын тойм:

"Blue Sky" зочид буудалд "Пневмококкийн эсрэг вакцины үр дүнгийн үнэлгээ" судалгааны тайлангийн хурал болно. Утас: 91919617

9.00 цагт Улаанбаатар зочид буудалд Монгол Улсын Шинжлэх ухааны анхны төв байгууллага болох Судар бичгийн хүрээлэнд орчин цагийн Газарзүйн шинжлэх ухаан үүссэний 98 жил, Газарзүй-Цэвдэг судлалын хүрээлэн байгуулагдсаны 60 жил, Геоэкологийн хүрээлэн байгуулагдсаны 25 жилийн хурал болно. Утас: 88007709, 99717977

9.00 цагт МҮХАҮТ-д Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд "Эрчим хүчний шилжилт ба тогтвортой хөгжил" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99127866

9.00 цагт Кемпински зочид буудалд "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 89647777

9.00 цагт "Корпорэйт конвешин төв"-д Монголын дүрс оношилгооны эмч нарын 27 дахь удаагийн үндэсний чуулган болно. Утас: 93116060

10.00 цагт МҮХАҮТ-д "Монгол-Вьетнамын Бизнес уулзалт" болно.

10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд жендэрийн эрх тэгш байдлын “ОРОЛЦЪЁ, ТӨЛӨӨЛЬЕ” удирдах ажилтны хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Сүхбаатарын талбайд АН-ын гишүүд тус намын залуучуудын холбооны талаар мэдэгдэл хийж, "Шонхор тауэр"-т очиж, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэд шаардлага хүргүүлнэ.

11.00 цагт "Шонхор Тауэр"-т АН-ын 4/11 МЭДЭЭЛЛИЙН ЦАГ болно. Утас: 91000017

12.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн 4 давхарт тус эмнэлгийн захирал Б.Хишигжаргал, Цусны төвийн удирдлага, эмч, мэргэжилтнүүд донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай нэвтрүүлж Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний тооноос хасах болсон талаар мэдээлнэ. Утас: 91118403, 93116060

14.00 цагт "UB Grand" зочид буудалд Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас “Номхон далайн баруун бүсийн эрүүл насжилтын арван жилийн төлөвлөгөө”-г танилцуулах болон настанд ээлтэй нийгмийг бий болгоход салбар дундын оролцоог нэмэгдүүлэх хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 85906688, 93163554

15.00 цагт "Туушин" зочид буудалд Биржийн бус зах зээлд 1 их наяд төгрөг бүртгэсний цан цохих ёслол болно. Утас: 91197636

Related news