ХОВД: Ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-15 08:05:41

Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 19-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг Ховд аймгийн УЦУОШТ-өөс танилцууллаа. 


Энэ сарын 16-нд уулархаг нутгаар,15,17-нд зарим газраар бага зэргийн бороо, цас орно.


Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 10-12 метр байна.


Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 


Энэ сарын 16-ны өдрөөс нийт нутгаар бага зэрэг сэрүүсэх төлөвтэй. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулж байна. 


Цаашид хүйтрэх төлөв ажиглагдаж байгаа тул малчид, газар тариалан эрхлэгчид ногоо хураалтын явц болон үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө. 


Бэлчээрийн ургамал ихэнх нутгаар хаталт, хагдралт болох шатандаа орсон.  Ургамлын дундаж өндөр 2-7 см байна, 


Нийт  суманд сүү цагаан идээ боловсруулах, хадлан тэжээл бэлтгэх, зарим суманд малд тарилга туулга хийх, мал оторлох ажил үргэлжилж байна.  



Related news