ХӨВСГӨЛ: Хоёр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-16 10:04:26

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд ойн түймэр гарсан бөгөөд Онцгой байдлын газрын алба хаагчид унтраахаар ажиллаж байна . 

 

Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн Чулуут-Уул гэдэг газар энэ сарын 9-ний өдөр ойн түймэр гарч, Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, Рэнчинлхүмбэ сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж 9 дүгээр сарын 11-ний өдөр цурамд оруулсан. Түймэрт урьдчилсан байдлаар 12 га талбай өртсөн бөгөөд түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна. 


Мөн Цагааннуур сумын Хармай багийн Моорог-Уул гэдэг газар  ойн түймэр гарсан. Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид ажиллаж энэ  сарын 13-нд түймрийг цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 8 га талбай өртөөд байгаа аж.

 

 

 

Related news