СЭЛЭНГЭ: Ахмад хилчид харуулын албандаа бэлэг барив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-17 13:29:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь БНМАУ-ын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101-р тусгай ангийн Алтанбулаг дахь АЗШНБ-д ажиллаж байгаад чөлөөндөө суусан ахмад хилчид харуулын байрандаа бэлэг барив.

 

Эх ороныхоо торгон хил дээр үүрэг гүйцэтгэн, хилчин хэмээх албаа нэр төртэйгээр хааж буй хилчдийнхээ амрах, ая тухтай байх орчинг бүрдүүлэхэд нь туслах зорилгоор энэхүү сэтгэлийн бэлгийг барьжээ.

 

Ахмад хилчид энэхүү Алтанбулаг дахь "Долоон давааны" харуулын байранд түр амрах сүүдрэвчээ ахмадуудынхаа сэтгэл шингээн цуглуулсан нэг сая гаруй төгрөгөөр босгожээ.

 

ХЦ-ийн 89 жилийн ой, Хилчдийн баярыг угтаж бид энэ ажлаа хийж амжуулан өнөөдөр хүлээлгэн өглөө хэмээн тус ангийн ахмадын зөвлөлийн дарга Д.Дамдинпүрэв ахлагчтай ахмад хилчид ярилаа. Сүүдрэвч барих ажлыг бэлтгэл ахлах ахлагч Д.Долгорсүрэн, Г.Даваадорж, Б.Баттулга, энгийн ажилчин н.Болд нар гардан гүйцэтгэжээ. 


Related news