Хөрөнгө оруулалтын баталгаатай, хамгаалагдсан эрхзүйн орчинг хүлээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-09-20 11:02:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь Америкийн Худалдааны танхим (AmCham Mongolia)-аас зохион байгуулж буй ээлжит 9 дүгээр сарын уулзалт “Хэн Mine-golia-г үгүй хийв” сэдвээр “Шангри-Ла” зочид буудалд яг одоо болж байна. Уулзалтад оролцогч “АмЧам Монгол”-ын гишүүн ААН-үүдийн төлөөлөл Хөрөнгө оруулалтын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, хуулийн үзэл баримтлалд тусгах саналуудаа хэлэн хэлэлцэж байна. Хуулиудын шинэчилсэн найруулгад гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нар тэгш эрхтэй, бизнесийн орчин баталгаатай, хамгаалагдсан байх эрх зүйг хүлээж буйгаа илэрхийлж байна.



Хөрөнгө оруулалтын хуулийн өөрчлөлтөд оруулах саналыг хэлэлцэж байна.



Уулзалтад УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Монголын уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Монголын Нүүрсний ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал, Оюутолгой” ХХК-ийн гадаад харилцааны ерөнхий менежер Э.Лхагва, “АмЧам Монгол”-ын ТУЗ-ийн тэргүүн Жеймс А.Лиотта нар оролцож, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, уг салбарт хөрөнгө оруулалтын хэмжээ буурсан шалтгааны талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. 


Related news