Бархасбадь гараг 59 жилийн дараа дэлхийд хамгийн бага зайд ойртоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2022-09-20 15:48:41

ВАШИНГТОН. /Space.com/. Бархасбадь гараг дэлхийд сүүлийн 59 жилийн хамгийн бага зайд ойртох үзэгдэл есдүгээр сарын 26-ны даваа гарагт тохионо гэж АНУ-ын сансар судлалын NASA агентлаг мэдээлжээ.


NASA-гийн мэдээлснээр, есдүгээр сарын 26-нд энэхүү аварга том хийн гараг манай гаргаас 590 сая орчим км-ийн зайд орших гэнэ. Бархасбадийн хамгийн алслагдсан цэг нь дэлхийгээс 960 орчим сая км-ийн зайд байдаг ажээ.


Хамгийн сүүлд уг гараг 1963 оны 10 дугаар дэлхийд ийм бага зайд ойртож, цэлмэг тэнгэрт тод харагдаж байжээ.  


Бархасбадь нь манай нарны аймгийн тав дахь гараг бөгөөд дэлхий дээр 11 жил 10 сар болох хугацаанд нарыг нэг бүтэн тойрдог байна.

Related news