ХӨВСГӨЛ: Нөөцөлсөн түлээг борлуулж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-09-20 16:27:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн суманд жил бүрийн намар түлээ түлшний үнэ нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар портер түлээ 380-400 мянган төгрөг, Зил-130 машин түлээ нэг сая төгрөгт хүрээд байна.

Түлээний үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх, модны нөөц бүрдүүлэх зорилгоор 3 жилийн өмнөөс “Илч түлш аян”-ыг эхлүүлсэн. Мөрөн сум аяны хүрээнд энэ өвлийн нөөц 700 метр.куб буюу 140 гаруй портер саж нөөцөлжээ. Нөөцөлсөн сажийг өнөөдрөөс эхлэн борлуулж эхэллээ. Тодруулбал  1 метр. куб сажийг 70 мянган төгрөгөөр буюу портер түлээ 280-350 мянган төгрөгөөр  борлуулж байна.



 

Аян 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд түлээний үнэ тогтворжуулах зорилгоор Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Дэлгэрмөрөн сум дундын ойн анги мод бэлтгэлийн 6 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж энэ өвлийн нөөцийг бүрдүүлжээ.

 

 

Related news