Ховор, нэн ховор ан амьтдын тоо өсч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-17 16:52:50

Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа удахгүй тэмдэглэх 20 жилийн ойгоо угтан түүхэн замналаа эргэн харж, дүгнэн цэгнэж байна.

Алтайн Таван богд, Сийлхэмийн нуруу, Цамбагарав уулын байгалийн цогцолборт газар, Дэвэлийн арлын байгалийн нөөц газартай нийлээд 1354638,1 га газрыг хариуцдаг энэ байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулсаны үр дүнд энэ бүс нутгийн ховор, нэн ховор ан амьтадын тоо сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц хэмжээнд өссөн байна. Жишээлбэл малчдын бүлэг байгуулан тэднийг дэмжиж ажилласнаар Буянт сумын нутаг Эзээрлэгийн ууланд урьд өмнө бараг  харагдахаа больсон аргаль хонины тоо хэдэн зуугаар тоологдох болов. Улаанхус сумын Хүрэнхайрхан, түүнтэй залгаа Баянзүрх, Бураат, Сайр, Мөст булагт нийт таван зуу орчим аргаль хонь тогтмол байршиж нөхөн үржээд эхэлсэн байна. Барагцаалбал тус аймаг 3000 орчим аргаль угалзтай. Өмнө нь харагдахаа байсан уулын цоохор ирвэсийг Сийлхэмийн нуруунаас хяналтын камер арван хэдээр илрүүлдэг болов. Хамгаалалтын захиргаа ОХУ-ын Алтайн БНУ-ын Кошагач район дахь байгалийн цогцолборт газрын захиргаатай хамтран энэ намар хил дамжиж амьдардаг аргаль хонины судалгаа хийх, аргаль хонь болон цоохор ирвэсийн популицийг хамгаалах олон улсын судалгаа явуулах зорилт тавин ажиллаж байгаа юм.

Ш.Айзаря

 

Related news