НҮБ-ын Хүн амын сангаас хандив ирүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-08-17 17:16:42

Өнгөрөгч долоон сарын аравны гамшигт өртөгдсөн Өлгий сумын иргэдэд НҮБ-ын хүн амын сан хандив илгээсэн байна.

Энэхүү илгээмжийг НҮБ-ын Жендерийн хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Оюун, Ц.Энхмаа, Онцгой байдлын ерөнхий газрын дэд хурандаа А.Сүхбаатар нар өчигдөр Өлгийд ирж гардууллаа.  Өлгий суманд үерийн аюулд өртсөн охид, эмэгтэйчүүдэд 17 нэр төрлийн 15,5 сая төгрөгийн ариун цэвэр эрүүл ахуйн багцийн хүмүүнлэгийн тусламжийн барааг тус сумын 4, 6, 9, 11 дүгээр багийн 240 эмэгтэйд олголоо.

Ш.Айзаря

Related news