НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх бага хурлаар ихээхэн ахиц дэвшил гаргах ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-09-23 09:08:33

НЬЮ-ЙОРК. /Xinhua/. Энэ онд Египет улсад болох Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцид нэгдэн орсон улс орнуудын бага хурлын 27 дахь чуулганаар /COP27/ ихээхэн ахиц дэвшил гаргах ёстой гэж НҮБ-ын тэргүүн Антонио Гутерреш пүрэв гарагт мэдэгджээ.


“Дэлхий цельсийн 1.1 хэмээр дулаарахад өнөөгийн гарз хохирол учирч байна. Пакистанд нүүрлэсэн үерийн гамшиг улсын гуравны нэгийг усанд автуулаад байна. Иймд дэлхий дахин уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зоримог хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж А.Гутерреш хэлжээ. “COP27” ирэх 11 дүгээр сард Улаан тэнгисийн эргийн дагуу орших Шарм Эль-Шейх хотод болно.


НҮБ дэлхий бүх улс оронд, тэр дундаа дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 80 хувийг бүрдүүлдэг “Хорийн бүлэг”-ийн орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү зоримог арга хэмжээ авахад түлхэц үзүүлнэ. Мөн сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг үргэлжлүүлэхийг уриалж, хөгжингүй орнууд хөгжиж буй орнуудад цэвэр, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ирээдүйд шилжихэд шаардлагатай санхүү, технологиор хангахыг уриалах болно гэж тэрбээр ярьсан байна. 

Related news