Гарц тэмдэглэгээг тодруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-03 23:07:30

 Булган аймгийн Цагдаагийн газрын хэсэг, Хот тохижилт үйлчилгээний газартай хамтран замын тэмдэг тэмдэглэгээ, явган хүний гарцыг тодруулж байна.

Эхний удаад төв замыг хаасан бол харин одоо зүүн 4 замаас таксины буудлын ойролцоох замыг хаасан байна. Дараагийн ээлжинд “Миний голомт” төвөөс мөн “Өнөа мандал” төв хүртэл хаах юм байна. Явган хүний гарцыг буддаг будаг нь зориулалтын чанартай будаг байх шаардлагатай байдаг. Тиймээс 1 хайрцаг нь 466 мянган төгрөгний будаг 15 ширхэгийг авсан байна. 4 гарц тодруулж будахад 5 хайрцаг будаг оржээ. Нэг гарцыг 3 дахин давхарлаж байгаа тул мөд арилахгүй чанартай гарц болж байгаа гэдэг мэдээллийг холбогдох мэргэжилтэн өглөө.

П.Батням

 

Related news
Comments