СҮХБААТАР: Сургууль, цэцэрлэгийг хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-09-24 21:01:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяраар ахлуулсан ажлын баг Эрдэнэцагаан суманд ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын сургууль болон нэгдүгээр цэцэрлэгийн гал тогоонд хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хөрөнгийг шийдвэрлэхээр болжээ.

ЕБС нь гал тогооны стандартын тоног төхөөрөмжгүйн улмаас 750 хүүхдийн хоол цайг гал түлж хийж байна. Энэхүү асуудлыг холбогдох газруудад удаа дараа уламжилсан ч тодорхой үр дүн гаралгүй өнөөг хүрсэн тухай сургуулийн захирал Д.Нандинцэцэг ярьж байна. Мөн тэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй сургуулийн шинэ барилгын ажлыг хурдасгах тал дээр анхаарч өгөхийг хүслээ. Учир нь шинэ барилгын ажил удааширч тогтсон хугацаанд ашиглалтад орж чадахгүй байгаагаас шалтгаалан тус сургуулийн сурагчид дөрвөн ээлжээр хичээллэхэд хүрээд байгаа аж.

 

Related news