ХОВД: Энэ сарын 28, 29-нд зарим газраар хур тунадас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-09-26 10:49:57

Ховд/МОНЦАМЭ/. Энэ оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг мэргэжлийн байгууллагаас танилцууллаа.

Энэ сарын 28, 29-нд зарим газраар бага зэргийн бороо, цас орно.

Салхи энэ сарын 27-29-нд ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, секундэд 8-13 метр, Алтайн салбар уулсаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  Бусад хугацаанд салхи баруунаас секундэд 4-9 метр байна.

Агаарын температурын хувьд энэ сарын 28-ны өдрөөс нийт нутгаар хүйтэрч, уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байх төлөвтэй. Мөн  бусад нутгаар шөнөдөө 1-6 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

Related news