СЭЛЭНГЭ: Сүхбаатар суманд түр хамгаалах байр хүлээлгэн өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-26 15:48:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймагт 7 ортой түр хамгаалах байрыг орон нутагт албан ёсоор хүлээлгэн өглөө.

 

Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Гүнждагва, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Ганхуяг, төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл, болон албаны бусад хүмүүс оролцлоо.  

 

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “G9198/9221-МОН: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ.  

 

Дээрх төслийн 301.0 сая төгрөгийн санхүүжилтээр Сэлэнгэ аймагт энэ байрыг хүлээлгэн өглөө. Цаашид энэхүү Түр хамгаалах байрны үйл ажиллагаа, урсгал зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, тогтвортой байдлыг ханган ажиллах аж.



Related news