ГОВЬ-АЛТАЙ: Гурван үеийн бичээс бүхий "Гэрэлт хөшөө"-ний дурсгал олджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-09-27 17:17:44

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт хөшөө”-г түүх, соёлын дурсгалд бүртгэн, хамгаалалтад авсан тухай Соёл, урлагийн газраас мэдээллээ. 


Тодруулбал, Есөнбулаг сумын Рашаант багийн нутаг дэвсгэрээс эртний гурван үеийн бичээс бүхий "Гэрэлт хөшөө"-ний дурсгал олдож, нэн яаралтай бүртгэлд хамруулан, хайс хийж хамгаалалтад авчээ. 

Энэхүү “Гэрэлт хөшөө”-н дээр Рүнин үеийн бичгээр “Татар”, уйгаржин бичгээр “Татар”, криллээр “Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр” гэж бичсэн байна хэмээн Үндэсний археологийн газрын холбогдох мэргэжилтнүүд илрүүлжээ. Эртний бичээс бүхий түүх, соёлын дурсгалыг Үндэсний археологийн газраас Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн газрыг яаралтай хамгаалалтад авах үүрэг чиглэл өгсөн байна.


Үүний дагуу тус газраас “Гэрэлт хөшөө”-г түүх, соёлын үл хөдлөх дурсгалд бүртгэн хайсжуулан хамгаалалтад авч, ойр орчимд нутагладаг малчин айлд хариуцуулсан тухай холбогдох албанаас танилцууллаа. 


Related news