Чехийн ард иргэд Украинд танк худалдан авахад нь туслах зорилгоор хандив цуглуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ankhbayar.abr@yahoo.com
2022-10-04 16:07:21

ПРАГА. /Reuters/. Чехийн ард иргэд Украин улсад танк худалдан авахад нь туслах зорилгоор “Crowdfunding” платформоор дамжуулан 33 сая крон /1.32 сая гаруй ам.доллар/ цуглуулжээ.


Дээрх санхүүжилтийг ЗХУ-ын үед бүтээгдсэн, шинэчилсэн “Т-72” байлдааны танкыг худалдан авахад зарцуулна хэмээн “Reuters агентлаг мэдээлэв.


Crowdfunding” платформын мэдээлснээр, БНЧУ-д сууг Украины ЭСЯ-наас эхлүүлсэн олон нийтийн санхүүжилтийн компанит ажилд даваа гаргийн байдлаар 11288 хандив ирсэн байна.


Украины Гадаад хэргийн дэд сайд Евгений Перебинис твиттер хуудаснаа “Ард иргэд нь танк худалдан авдаг анхны улс Чех боллоо” хэмээн жиргэжээ.


НАТО болон ЕХ-ны гишүүн Чех улс нь Украиныг тууштай дэмждэг. БНЧУ нь дотоодын зэвсгийн нөөц болон хувийн хэвшлийн худалдан авсан техник, тоног төхөөрөмж зэргийг Украин руу илгээсэн байна.


Тухайлбал, тусламжид хуучин танк, пуужин, их буу, явган цэргийн байлдааны машин, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг багтжээ.    

Related news